Денвер хотыг дэлхийн хоёр дахь “Ухаалаг хот” болгоно
Цахилгаан хэрэгсэл, техник тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Японы Панасоник корпораци нэгэн томоохон төсөл хөтөлбөр дээр ажиллаж байна. Энэ бол АНУ-ын Колорадо мужийн Денвер хотыг дэлхийн хоёр дахь ухаалаг хот болгох зорилготой их бүтээн байгуулалт юм. Энэ хүрээнд маш олон техник технологийн шийдлийг агу
Мэдээллийн алба

Цахилгаан хэрэгсэл, техник тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Японы Панасоник корпораци нэгэн томоохон төсөл хөтөлбөр дээр ажиллаж байна. Энэ бол АНУ-ын Колорадо мужийн Денвер хотыг дэлхийн хоёр дахь ухаалаг хот болгох зорилготой их бүтээн байгуулалт юм. Энэ хүрээнд маш олон техник технологийн шийдлийг агуулсан барилга, байгууламжийн ажлуудыг хийж эхэлсэн байна.
Саудын Араб улс ирээдүйд орчин үеийн соёл иргэншлийн хотыг бүтээн байгуулахаар зорьж байгаа. Тэнгэр баганадсан өндөр цамхаг, технологийн хөгжил бүхий хотхон, хотын замын хөдөлгөөндөө нисдэг төхөөрөмж түлхүү ашиглах гээд бүхий л бүтээн байгуулалтанд 500 тэрбум америк долларыг зарцуулахаар болсон талаар олон улсын хэвлэлүүдэд онцолж байсан. Үүнийг эдийн засгийн хамгийн их ач холбогдолтой , ухаалаг хот болно гэж үзэж байгаа юм. Тэгвэл АНУ-ын Денвер хот хамгийн ухаалаг хотын эгнээнд багтахын тулд их бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг хөрсөн дээрээ буулгахаар зорин ажиллаж байна.
2 жилийн өмнө тус хотын эрх баригчид шинэлэг, ухаалаг, технологийн эко хот байгуулах зорилготойгоор 160 га талбайг Панасоник компанид даалгаж өгсөн юм. Үүнийг Японы Фужисаве нэртэй өндөр технологийн хөгжил бүхий хотын адил хөгжүүлэхээр яригдаж байгаа юм байна. Төсөл хөтөлбөр дуусах хүртлээ асар их цаг хугацаа зарцуулах шаардлагатай байгааг онцлоод гэхдээ энэ бүхэн заавал биелэх болно гэсэн итгэлээр хотын удирдлагууд, панасоникийн удирдлагууд үзэж байгаа юм. Хотын дэд бүтэц, зам харилцаа, орон сууц гээд бүхий л хэсэг ухаалаг технологи руу шилжинэ. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт холбогдоно. Мэдээж автомат жолоодлоготой нийтийн тээврийн хэрэгслийг салбарт ашиглана.
Хотын хэв журам, амгалан тайван байдлын төлөө ухаалаг робот, нисдэг дрон зэрэг олон тооны камержуулалтын систем чухал үүрэг гүйцэтгэнэ.


















