Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Дэрэн”-гийн Нишио Тацүяа тоглолтын цор ганц гоолыг орууллаа

Шинэ улиралын өмнө нэрээ “Андууд сити” болгосон “Гоёо Эф Си” өнгөрсөн улиралд “Дэрэн”-тэй хоёр тоглохдоо нэг хожиж, нэг хожигдож байсан.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дэрэн”-гийн Нишио Тацүяа тоглолтын цор ганц гоолыг орууллаа
“Дэрэн”-гийн Нишио Тацүяа тоглолтын цор ганц гоолыг орууллаа. Зураг: МҮОНРТ

“Мазала” үндэсний дээд лигийн нэгдүгээр тойргийн хоёр дахь тоглолт “Андууд сити”, “Дэрэн” клубүүдийн хооронд болоход Нишио Тацүяа тоглолтын цор ганц гоолыг орууллаа.

Өнгөрсөн жил “Хоромхон” клубт хүчин зүтгэж явсан Япон довтлогч энэ улиралд “Дэрэн“-д нэгдэж, эхний тоглолтдоо хожлын гоолыг өөрийн нэр дээр бичүүлэв.

Тоглолт 88 дахь минут хүртэл гоолгүй үргэлжилсэн ч эцсийн мөчид “Дэрэн”-ийн залуус хожлын гоолыг оруулсан нь энэ юм.

Шинэ улиралын өмнө нэрээ “Андууд сити” болгосон “Гоёо Эф Си” өнгөрсөн улиралд “Дэрэн”-тэй хоёр тоглохдоо нэг хожиж, нэг хожигдож байсан.

Хоёрдугаар тойрогт “Андууд сити” “Хангарьд”-тай, “Дэрэн” “Эф Си Улаанбаатар”-тай өрсөлдөнө.

Хуваалцах