"Дэрэн" хаалгандаа гоол алдалгүй "Хоромхон"-г хожлоо
"Пепси лиг 2016" тэмцээний хүрэл медалийн төлөө хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байсан "Хоромхон", "Дэрэн" багууд 3-р тойрогт учраа тааран тоглолоо.
Мэдээллийн алба

"Пепси лиг 2016" тэмцээний хүрэл медалийн төлөө хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байсан "Хоромхон", "Дэрэн" багууд 3-р тойрогт учраа тааран тоглолоо.
Хоёр баг өнгөрсөн жилийн "Пепси лиг"-т оноолт таарахдаа 7-7 харьцаатай тэнцэж байсан. Харин энэ удаагийн тоглолтод хөх өнгийн өмсгөлтэй "Дэрэн"-ийн хөвгүүд илүүрхэн, 4:0-ээр хожлоо. Тийнхүү "Дэрэн", "Хоромхон"-той хийсэн гурван тоглолтодоо /"Хүрхрээ" лиг, "Холбооны цом", "Пепси" лиг/ гоол алдагүйгээр буулган авлаа. Тийнхүү "Дэрэн" лигийг есөн оноотойгоор тэргүүлэх эрхтэй болсон бол гурав дугаартай тоглогч Б.Ууганбат хоёр гоол оруулан тоглолтын шилдэгээр нэрлэгдэв. Энэхүү тоглолтыг МХБХ-ны 1 болон ОУХБХ-ны зэрэглэлтэй шүүгч Б.Хаш-Эрдэнээр ахлуулсан Э.Төмөр-Очир /туслах/, Б.Намсрай /3-р шүүгч/, Ц.Оюундарь /Цагчин шүүгч/ гэсэн шүүгчдийн баг дэнсэллээ.



















