Диф жүдогийн тамирчид хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна
Азийн Диф спортын VIII наадам Тайванийн Тайпей хотод болж байгаа юм. Тус тэмцээнд оролцож буй манай улсын диф жүдогийн тамирчид тэмцээнээ хоёр мөнгө, хоёр хүрэл медалиар эхлүүлсэн байна.
Мэдээллийн алба

Азийн Диф спортын VIII наадам Тайванийн Тайпей хотод болж байгаа юм. Тус тэмцээнд оролцож буй манай улсын диф жүдогийн тамирчид тэмцээнээ хоёр мөнгө, хоёр хүрэл медалиар эхлүүлсэн байна. Тодруулбал, тэмцээний 73 кг-д Б.Наваанжамц, 96 кг-д Д.Баасандорж нар мөнгөн медаль хүртсэн бол Д.Очбадрал, Э.Бат-Ирээдүй нар хүрэл медалийн эзэн болжээ.
Харин өнөөдөр манай улсын хоёр тамирчин хүрэл медалийн төлөө барилдах юм.





















