Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дифлимпын наадмаас алт, хүрэл медаль хүртсэн баг тамирчдад баяр хүргэж талархал илэрхийллээ

Дифлимпийн наадмаас медаль хүртсэн Н.Эрхэмбаяр, Б.Оюундэлгэрэх нарт Засгийн газрын 173 дугаар тогтоолын дагуу мөнгөн урамшуулал олгох юм байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дифлимпын наадмаас алт, хүрэл медаль хүртсэн баг тамирчдад баяр хүргэж талархал илэрхийллээ
Дифлимпын наадмаас алт, хүрэл медаль хүртсэн баг тамирчдад баяр хүргэж талархал илэрхийллээ. Зураг: МҮОНРТ

Бразилын Кашиас-Ду-Сул хотод сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны спортын XXIV дифлимпын наадам тавдугаар сарын 1-15-нд зохион байгуулагдаж Монгол Улсын хоёр тамирчин алтан соёмбот Төрийн далбаагаа хоёронтоо мандуулсан билээ. Тухайлбал, чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Н.Эрхэмбаяр алт, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Б.Оюундэлгэрэх хүрэл медаль хүртэж, элэг нэгт монголчуудынхаа магнайг тэнийлгэсэн юм. 78 орны тамирчин оролцсон тус наадамд Монгол Улс багийн дүнгээр 32 дугаар байрт бичигдсэн нь түүхэн амжилт юм.

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан өчигдөр хоёр тамирчныхаа амжилтыг үнэлж, Биеийн тамир, спортын улсын хорооны Хүндэтгэлийн танхимд хүлээн авч уулзав. Уулзалтад дифлимпын медальт хоёр тамирчнаас гадна Монголын дифлимпийн хорооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр, дасгалжуулагч Э.Баттүшиг нар оролцжээ. Энэ үеэр БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан алт, хүрэл медаль хүртсэн баг тамирчдад Биеийн тамир, спортын улсын хорооны нийт хамт олны өмнөөс халуун баяр хүргэж талархал илэрхийлэв.

Ташрамд дуулгахад, Дифлимпийн наадмаас медаль хүртсэн Н.Эрхэмбаяр, Б.Оюундэлгэрэх нарт Засгийн газрын 173 дугаар тогтоолын дагуу мөнгөн урамшуулал олгох юм байна.

Хуваалцах