Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Дисковер Монголиа” уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт эхэллээ

“Дисковер Монголиа” уул уурхайн хөрөнгө оруулагчдын 14 дэх удаагийн олон улсын чуулга уулзалт болж байна. Монголын төрийн бодлого, уул уурхайн салбарын хөгжил,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дисковер Монголиа” уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт эхэллээ
“Дисковер Монголиа” уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт эхэллээ. Зураг: МҮОНРТ

“Дисковер Монголиа” уул уурхайн хөрөнгө оруулагчдын 14 дэх удаагийн олон улсын чуулга уулзалт болж байна. Монголын төрийн бодлого, уул уурхайн салбарын хөгжил, Монгол дахь олон улсын томоохон төслүүдийн хэрэгжилт зэрэг манай улсын эдийн засагтай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг гадаадын хөрөнгө оруулагчдад хүргэх, хамтран ажиллах санал солилцох зорилго бүхий уг чуулга уулзалт хоёр өдөр үргэлжлэх юм.

Чуулга уулзалтад оролцож буй гадна дотны төлөөлөгчдийн илэрхийлж буй нийтлэг байр суурь нь Монгол Улс уул уурхайн, тэр дундаа нүүрсний салбар дахь дотоодын өрсөлдөөнөө бодлогын хүрээнд шийдэх, зохистой байдлаар шударга өрсөлдөөний зарчмыг хэрэгжүүлэх хэрэгтэйг сануулж байна. Түүнчлэн энэ жилийн “Дисковер Монголиа” уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцогч гадны төлөөлөгчид, ивээн тэтгэгч компаниудын тоо буурсан болохыг мэргэжилтнүүд онцоллоо.

Та бүхэн үнэт цаасны хөрөнгө оруулалтын "MIBG" компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа нарын яриаг сонсоно уу.

Хуваалцах