Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Doctor Sleep" ирэх сарын 8-нд нээлтээ хийнэ

Аймшгийн зохиолын хаан гэгддэг Стивен Кингийн номууд дэлхий даяар хамгийн их борлуулагддаг бөгөөд түүний бүтээлээс сэдэвлэсэн кинонууд ашиг орлогоороо тэргүүлдэг бичигдээгүй хуультай билээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Doctor Sleep" ирэх сарын 8-нд нээлтээ хийнэ
"Doctor Sleep" ирэх сарын 8-нд нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

Алдарт зохиолч Стивен Кингийн зохиолоос сэдэвлэн домогт найруулагч Стэнли Кубрикийн бүтээсэн "The Shining" буюу “Гялбаа” киноны үргэлжлэл "Doctor Sleep" бүтээл ирэх арваннэгдүгээр сарын 8-нд кино театруудын дэлгэцнээ гарна.

Аймшгийн зохиолын хаан гэгддэг Стивен Кингийн номууд дэлхий даяар хамгийн их борлуулагддаг бөгөөд түүний бүтээлээс сэдэвлэсэн кинонууд ашиг орлогоороо тэргүүлдэг бичигдээгүй хуультай билээ. Тухайлбал, Стивен Кингийн зохиолоос сэдэвлэсэн "IT" аймшгийн кино 2017 онд нээлтээ хийсэн даруйдаа 117.2 сая ам.долларын ашиг орлого олж, "R" ангиллын кинонуудыг нээлтийн ашиг орлогоороо тэргүүлсэн. Өмнө нь 1990 онд гарч байсан "IT" мөн л тухайн үедээ шуугиан тарьж, олон хүнийг айдаст автуулж байсан юм.

Тэгвэл тус киноны хоёрдугаар анги өнгөрсөн есдүгээр сарын 6-нд нээлтээ хийсэн бөгөөд урьдчилсан үзвэрээр АНУ-ын “Box office”-оос 10.5 сая ам.доллар цуглуулсан билээ.

Хуваалцах