Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Доха хотын Үндэсний музейн хойморт Монгол зураачдын бүтээлүүд дэлгэгджээ

Тэгвэл тус улсын нийслэл Доха хотын Үндэсний музейн хойморт Монгол зураачдын дүрслэх урлагийн бүтээлүүд дэлгэгджээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Доха хотын Үндэсний музейн хойморт Монгол зураачдын бүтээлүүд дэлгэгджээ
Доха хотын Үндэсний музейн хойморт Монгол зураачдын бүтээлүүд дэлгэгджээ. Зураг: МҮОНРТ

Катар Улсын таван хотын найман том цэнгэлдэх хүрээлэнд хөл бөмбөгийн ДАШТ үргэлжилж байгаа билээ.

Тэгвэл тус улсын нийслэл Доха хотын Үндэсний музейн хойморт Монгол зураачдын дүрслэх урлагийн бүтээлүүд дэлгэгджээ.

Тодруулбал, Монголын бүх цаг үеийнхний хайртай зураач Ц.Жамсран агсны “Орхоны хавар”, Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чогсомын “Тайхар чулуу”, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Гаваагийн “Кино механикч”, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт М.Цэмбэлдоржийн “Цагийн сайхан” гэсэн дөрвөн бүтээл тэнд тавигджээ.

Хамгийн сонирхолтой нь дээрх бүтээлүүд 1960-аад онд социалист реализмын аргаар зурагдсан юм.

Хуваалцах