Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Долоон эмэгтэй тутмын нэг нь өрх толгойлж байна

15 мянган эмэгтэйн дунд хийсэн судалгаагаар долоон эмэгтэй тутмын нэг нь өрх толгойлж байна гэсэн дүн гарчээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Долоон эмэгтэй тутмын нэг нь өрх толгойлж байна
Долоон эмэгтэй тутмын нэг нь өрх толгойлж байна. Зураг: МҮОНРТ

15 мянган эмэгтэйн дунд хийсэн судалгаагаар долоон эмэгтэй тутмын нэг нь өрх толгойлж байна гэсэн дүн гарчээ.

"Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо" өнгөрсөн жил “Эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг тодорхойлох” судалгааг орон даяар явуулсан юм. Судалгаагаар эдийн засгийн байдлаас шалтгаалан эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, нийгмийн байдал гурван жилийн дотор 3 дахин доройтсон гэсэн дүн гарсан байна.

Энэ дүнг өнөөдөр тус холбооныхон “Төвийн бүсийн эмэгтэйчүүдийн удирдах ажилтны зөвлөлгөөн”-д танилцууллаа. Та бүхэн "Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо"-ны Ерөнхийлөгч н.Цогзолмаагийн ярианд анхаарлаа хандуулна уу.

Төвийн бүсийн удирдах ажилтны зөвлөлгөөнд 250 гаруй төлөөлөл оролцож эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр хийх ажил, гарах гарцын талаар санал солилцсон юм.

Хуваалцах