Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Долоон хүүхдэд хагалгаа, 100 хүүхдэд үзлэг оношилгоо хийлээ

Мөн солонгосын хүүхдийн зүрх судасны эмч нар манай хүүхдийн зүрхний эмч нартай хамтарч хот, хөдөөгийн 100 гаруй хүүхдэд зүрхний хэт авиан оношилгоо, үзлэг хийжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Долоон хүүхдэд хагалгаа, 100 хүүхдэд үзлэг оношилгоо хийлээ
Долоон хүүхдэд хагалгаа, 100 хүүхдэд үзлэг оношилгоо хийлээ. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Сөүлийн их сургуулийн зүрхний мэс заслын профессор Ким ахлагчтай 11 хүний бүрэлдэхүүнтэй баг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт ажиллалаа.

Багийн бүрэлдэхүүнд хүүхдийн зүрхний мэс засалч хоёр, хүүхдийн зүрх судасны эмч нэг, хагалгааны ба эрчимт эмчилгээний найман сувилагч иржээ.

Мэс заслын баг нь Зүрхний төрөлхийн маш хүнд гажигтай 1 сар 23 хоногтойгоос 8 сар хүртэлх насны нийт 7 хүүхдэд зүрхний хүнд хэлбэрийн мэс заслын эмчилгээг амжилттай хийлээ. Тодруулбал, хагалгаанд орсон хүүхдүүд ховдол тосгуурын таславч нээлттэй байх гажиг, зүрхний төрөлхийн дөрвөлсөн гажиг, уушигны артерийн атрези, ховдол хоорондын таславчийн цоорхойтой өвчтөн маш хүнд хэлбэрийн зүрхний хэм алдагдалтай зэрэг оноштой байв.

Тэдний 2 нь эмнэлгээс гарч, 4 хүүхэд эмчилгээний тасагт, 1 хүүхэд мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Мөн солонгосын хүүхдийн зүрх судасны эмч нар манай хүүхдийн зүрхний эмч нартай хамтарч хот, хөдөөгийн 100 гаруй хүүхдэд зүрхний хэт авиан оношилгоо, үзлэг хийжээ.

Хуваалцах