Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Don”t stop” Азийн шилдэг хип хоп 50 дууны жагсаалтад багтжээ

Тэрбээр “Don”t stop” дөрөв дэх бие даасан цомгийнхоо нээлтийг энэ сарын 8,9-нд “Крокус эвент холл”-д тэмдэглэхээр товложээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Don”t stop” Азийн шилдэг хип хоп 50 дууны жагсаалтад багтжээ
“Don”t stop” Азийн шилдэг хип хоп 50 дууны жагсаалтад багтжээ. Зураг: МҮОНРТ

“Маргаашийн нарлуу хамт аялах уу” дууныхаа клипээр цоо шинэ хэв маягийг гаргаж чадсан “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр “Don”t stop” уран бүтээлээрээ сонсогч фэнүүддээ бэлэг барьсан.

Монголын хит дууны жагсаалтыг тэргүүлж байсан энэ дуу Азийн шилдэг хип хоп 50 дууны жагсаалтад ч багтсан байна.

Тэрбээр “Don”t stop” дөрөв дэх бие даасан цомгийнхоо нээлтийг энэ сарын 8,9-нд “Крокус эвент холл”-д тэмдэглэхээр товложээ.

Тоглолтод Улсын филормонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, “Татар” хамтлаг, реппер Mrs.M, Lil Thug-E, дижей Заяа, BTB нар оролцох аж.

Хуваалцах