Дональд Трамп 11 дүгээр сарын 5-наас Японд айлчилна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сард Япон улсад айлчлахаар төлөвлөж байгааг "Цагаан ордон"-оос мэдээллээ.
Мэдээллийн алба

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сард Япон улсад айлчлахаар төлөвлөж байгааг "Цагаан ордон"-оос мэдээллээ. Мөн "Цагаан ордон" Ерөнхийлөгчийн айлчлал ирэх сарын 5, 6-ны өдрүүдэд болохыг мэдээлсэн байна.
Япон улсад хийх айлчлалынхаа үеэр Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзалт хэлэлцээ хийхээс гадна Умард Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн ар гэрийнхэнтэй уулзахаар төлөвлөж байгаа тухай "Эн Эйч Кэй" мэдээлж байна.
АНУ-ын Төрийн тэргүүн Азийн орнуудаар хийх айлчлалаа ийнхүү Японоос эхлэхээр төлөвлөсөн байна. Японы дараагаар Өмнөд Солонгост айлчлахаар төлөвлөсөн байгаа бөгөөд энд Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзалт хэлэлцээ хийж, Үндэсний ассамблейд нь үг хэлэх юм байна.
Энэ үеэрээ Умард Солонгост дарамт шахалт үзүүлэхэд нэгдэхийг олон улсын хамтын нийгэмлэгийнхэнд хандаж уриална гэж "Цагаан ордон" мэдээлж байна.


















