Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дональд Трамп төрийн тэргүүнээр ажиллах сүүлийн өдрөө цэргийн ёслолын ажиллагаа зохион байгуулна

АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп нэгдүгээр сарын 20-нд буюу төрийн тэргүүнээр ажиллах сүүлийн өдрөө цэргийн ёслолын ажиллагаа зохион байгуулна гэж хэвлэлүүдэд мэдээлж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дональд Трамп төрийн тэргүүнээр ажиллах сүүлийн өдрөө цэргийн ёслолын ажиллагаа зохион байгуулна
Дональд Трамп төрийн тэргүүнээр ажиллах сүүлийн өдрөө цэргийн ёслолын ажиллагаа зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп нэгдүгээр сарын 20-нд буюу төрийн тэргүүнээр ажиллах сүүлийн өдрөө цэргийн ёслолын ажиллагаа зохион байгуулна гэж хэвлэлүүдэд мэдээлж байна. Ёслолын ажиллагаа Вашингтон хотоос холгүйхэн орших Эндрюс цэргийн баазад, Жо Байдены тангараг өргөх ёслолын ажиллагааны өмнөхөн болох юм байна.

Үүний дараа Дональд Трамп Флорида мужид байдаг эдлэн рүүгээ явна. Эндээ дэмжигчидтэйгээ цаашдын үйл ажиллагаагаа ярилцаж төлөвлөхөөр болжээ. Дональд Трамп бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө Ерөнхийлөгчийн онгоцыг ашиглах боломжтой юм.

Даваа гарагт Дональд Трамп 100 хүнийг өршөөх буюу ялыг нь хөнгөлж байгаагаа зарлахаар төлөвлөсөн гэх мэдээлэл гарсан. Анхандаа тэрбээр өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр, мөн өнөөдөр хоёр удаа Өршөөлийн зарлиг гаргах гэж байсан боловч сүүлийн үед сонгогчдын төлөөллийн саналын тооллоготой холбоотой асуудалд төвлөрөөд завгүй байгаа тухай туслахууд нь мэдэгджээ.

Жо Байдены тангараг өргөх ёслолын ажиллагаа нэгдүгээр сарын 20-нд Вашингтоны цагаар 12:00 цагт болно.

Хуваалцах