Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дональд Трампын охин Иванка олимпийн хаалтын ёслолд оролцлоо

Иванка өнгөрсөн баасан гарагт Сөүл хотноо Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй үдийн зоог барьжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дональд Трампын охин Иванка олимпийн хаалтын ёслолд оролцлоо
Дональд Трампын охин Иванка олимпийн хаалтын ёслолд оролцлоо. Зураг: МҮОНРТ

Пёнчаны өвлийн олимпийн хаалтын ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка оролцов.

Тэрбээр “АНУ-ыг төлөөлөн олимпийн хаалтын ёслолд оролцох нь миний хувьд нэр төрийн хэрэг. АНУ-ын тамирчид болон энэ олимпод амжилттай оролцсон тамирчдад баяр хүргэж, тэдэнтэй хамт баярыг нь тэмдэглэх сайхан байлаа” гэжээ.

Иванка өнгөрсөн баасан гарагт Сөүл хотноо Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй үдийн зоог барьжээ. Түүнтэй Цагаан ордны хэвлэл мэдээллийн албаны ерөнхий нарийн бичгийн дарга Сара Сандерс тэргүүтэй АНУ-ын албаны хүмүүс оролцсон байна.

Хуваалцах