Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Донецкийн амбан захирагч Оросын цэргүүдийг энгийн иргэд рүү онилж байна гэв

ОХУ-ын батлан хамгаалахын албаныхан Украины зүүн болон өмнөд хэсгээр оросын хүчнийхний өгч байгаа цохилтууд хараалсан байндаа тусаж байгаа гэж мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Донецкийн амбан захирагч Оросын цэргүүдийг энгийн иргэд рүү онилж байна гэв
Донецкийн амбан захирагч Оросын цэргүүдийг энгийн иргэд рүү онилж байна гэв. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын батлан хамгаалахын албаныхан Украины зүүн болон өмнөд хэсгээр оросын хүчнийхний өгч байгаа цохилтууд хараалсан байндаа тусаж байгаа гэж мэдэгдлээ. Тухайлбал, Донецк мужид хийсэн пуужингийн довтолгоонуудаар дайсны цэргүүдийг устгасан гэсэн байна.

Харин Украины эрх баригчид тэдгээр цохилт энгийн иргэдийг хохироож байна гэж нотолж байгаа. Тодруулбал, Донецкийн амбан захирагч Павло Кириленко Оросын пуужингийн цохилтод "нийтийн тээврийн зогсоол" өртсөн тухай мэдэгдлээ.

Түүний хэлснээр, найман хүн амь эрсдэж, дөрвөн хүн, түүний дотор 3 хүүхэд шархаджээ. Оросууд өдөр болгон шахам энгийн иргэдийн байгууламжуудыг онилон цохилт өгч байгаагаас оршин суугчдыг нүүн шилжихийг уриалсан тухайгаа Амбан захирагч ярьсан байна.

Энэ зуур Украины арми нутгийнхаа өмнөд хэсэгт довтолгоогоо эхлүүлжээ. Их Британийн цэргийн албаныхны мэдээлснээр, Украины цэргүүд тээврийн сүлжээний дэмжлэг баазуудыг онилж, пуужин болон их бууны ангиудыг ашиглаж байгаа юм байна.

Үүний зэрэгцээ Украины өмнөд хэсгийн боомтуудаас үр тарианы тээвэрлэлтийг үргэлжлүүлэх арга замыг баталгаатай болгохоор бүс нутгийн болон бусад орны удирдагчид ажилласаар байна. Эхний хөлөг онгоц даваа гарагт Одессоос хөдөлж, Ливан руу чиглэн яваа юм.

Туркийн Батлан хамгаалахын сайдын хэлснээр, өөр гурван хөлөг онгоц далайд гарахаар зэхжээ. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар энэ асуудлаар нүүр тулан ярилцах хүсэлтэй байгаа тул өнөөдөр Орост хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.

Хуваалцах