Дорнод аймагт 24 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна
"I Love Mongolia түншлэл 2015" багийнхан Дорнод аймагт ажиллалаа. Дорнод аймгийн 6-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай төслийн багийн 30 гаруй сэтгүүлч танилцсан юм.
Мэдээллийн алба

"I Love Mongolia түншлэл 2015" багийнхан Дорнод аймагт ажиллалаа. Дорнод аймгийн 6-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай төслийн багийн 30 гаруй сэтгүүлч танилцсан юм.
Дорнод аймгийн Чойбалсан хотод нийтдээ 24 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Тус хотын анхны цэцэрлэг 1932 онд 20 гаруй хүүхэдтэйгээр үйл ажиллагаа эхлүүлж, өдгөө 160 орчим хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. Энэ жилээс эхлэн сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж. Ингэхдээ эцэг, эхчүүдтэйгээ хамтран анги танхимдаа эко, амьд орчинг бий болгон тохижуулжээ. Түүнчлэн "Авьяас", "Ном" хөтөлбөрийн хүрээнд энэ жил тус цэцэрлэгийн хүүхдүүд өөрсдийн номтой болсноос гадна, цэцэрлэгтээ номын сантай болжээ. 6-р цэцэрлэг сургалтын бодит орчинд яст мэлхий, загас, туулай зэрэг амьд амьдтыг тэжээх, арчлах, хайрлан хамгаалах, мөн тасалгааны гүзээлзгэнэ, сонгино, сармис, цэцэг, ургамлыг тарьж, хүүхэд нэг бүрээр услуулж, арчилж хамгаалуулдаг байна.

Дорнод аймгийн улсын тэргүүний 6-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Отгон "Дорнод аймгийн гуравдугаар багт цэцэрлэгийн насны нийт 280 орчим хүүхэд байдаг. Үүнээс энэ жил 60 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдсан. Энэ жил Чойбалсан хотод шинээр нэг цэцэрлэг ашиглалтад орж, нэг цэцэрлэгийг өргөтгөж, сайжруулсан. ОУ-ын КОЙКА байгууллагаас хүүхдийн нас биед тохирсон хүүхэд бүрийн тоглох дуртай тоглоомын хотхон бий болгон хөгжүүлээд байгаа"-г онцолсон.
.jpg)
Түүнчлэн энэ жил аймгийн хэмжээнднийт цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 60 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдсан байна. Харин 6-р цэцэрлэгийн тухайд нийт 100 хүүхдийн хүчин чадалтай ч энэ жил 60 хүүхэд шинээр бүртгэж авчээ. Хэдий аймгийн хэмжээнд 24 цэцэрлэг байгаа ч, өргөтгөл, шинэчлэлийн ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байгаагмөн хэллээ. Орон нутгийн цэцэрлэг сургуулийн орчинг сайжруулж өгснөөр хүүхэд ая тухтай, таатай орчинд сайн суралцах нөхцөл бүрдэнэ. Цэцэрлэгийн хүнсний ногооны 20-30 хувийг өөрсдийн талбайгаас хангаж, жимсээр төрөл бүрийн жүүс бэлтгэн хүүхдийн эрүүл мэндэд анхаарч байгааг хэлж байв.
.jpg)
.


.jpg)
.jpg)
.jpg)


















