Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дорнод аймагт амьсгалын замын цочмог халдвар өнгөрсөн оны мөн үеийнхээс нэмэгджээ

Дорнод аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тохиолдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар, амьсгалын замын цочмог халдвар 28 тохиолдлоор нэмэгдсэн байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймагт амьсгалын замын цочмог халдвар өнгөрсөн оны мөн үеийнхээс нэмэгджээ
Дорнод аймагт амьсгалын замын цочмог халдвар өнгөрсөн оны мөн үеийнхээс нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тохиолдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар, амьсгалын замын цочмог халдвар 28 тохиолдлоор нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвд 30 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн олонх нь уушгины хатгаа хүндэрсэн оноштой байна.

Тус аймагт сумын болон өрхийн эрүүл мэндийн төв, цэцэрлэгүүдэд дархлаажуулалтын түр цэг нээж, энэ сарын 15-ныг дуустал ажиллана.

2-5 насны хүүхдүүдийг, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн дархлаажуулна гэж Дорнод аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга н.Бибиш хэллээ.

Mongolian National Radio · Дорнод аймагт амьсгалын замын цочмог халдвар өнгөрсөн оны мөн үеийнхээс нэмэгджээ

Хуваалцах