Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Дорнод аймагт Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” ажиллана

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг энэ сарын 16-23-ны өдрүүдэд зүүн аймгуудад ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймагт Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” ажиллана
Дорнод аймагт Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” ажиллана. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг энэ сарын 16-23-ны өдрүүдэд зүүн аймгуудад ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцана.

Дорнод аймгийн өвөлжилт хүндэрсэн зарим сумд буюу Баян-Уул, Баяндун, Сэргэлэн, Цагаан-Овоо, Баянтүмэн сум, Чойбалсан хотод энэ сарын 18-20-ны өдрүүдэд ажиллаж, өвөлжилтийн байдалтай танилцан, орон нутгийн Онцгой комисст заавар, зөвлөгөө өгч, цаг үеийн шинжтэй зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх юм.

Б.Отгонбавуу

Хуваалцах