Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнод аймгийг бахархалт шувуутай болгох уриалга гаргажээ

ирэх сарын 7-нд хамгийн олон санал авсан шувууг тодруулж Дорнод аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд хүргүүлэх юм байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймгийг бахархалт шувуутай болгох уриалга гаргажээ
Дорнод аймгийг бахархалт шувуутай болгох уриалга гаргажээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн цөөнгүй улс өөрийн орны бэлэг тэмдэг болсон Үндэсний бахархалт шувуутай байдаг. Мөн зарим муж, хотууд өөрсдийн онцлогийг илэрхийлэх бахархалт шувуугаа сонгож, зарладаг. Ингэснээр тухайн шувуугаа хамгаалахаас гадна аялал жуулчлалаа хөгжүүлж, иргэдийнхээ байгаль хамгаалах сэтгэлгээг нэмэгдүүлдэг.

Харин Монгол Улс 2012 онд “Идлэг шонхор” шувууг өөрийн “Үндэсний бахархалт шувуу”-гаар зарлаж, үндэсний бахархалт шувуутай 88 дахь орон болсон. Тэгвэл Дорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласантай уялдуулан Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монголын шувуу хамгаалах төв хамтран тус аймгийг бахархалт шувуутай болгох уриалга гаргажээ.

Түүнчлэн Дорнод аймгийн бахархалт шувуу болох боломжтой шувуудыг нягтлан үзэж, зургаан зүйлийн шувууны дунд санал хураалт явуулж байгаа аж. Тус санал асуулга нэг сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд ирэх сарын 7-нд хамгийн олон санал авсан шувууг тодруулж Дорнод аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд хүргүүлэх юм байна.

Хулгар гуйванга
Хошуу галуу
Цэн тогоруу
Хээрийн бүргэд
Монгол болжмор
Азийн цууцил
Хуваалцах