Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Дорнод аймгийн 17 дугаар цэцэрлэгийн хэрэгжүүлж сайн туршлагатай танилцав

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллах үеэрээ тус аймгийн 17 дугаар цэцэрлэгийн хэрэгжүүлж буй сайн туршлагатай танилцав. Цэцэрлэгт хэрэгжиж буй “Илтгэгч хүүхэд” хөтөлбөр нь хүүхдийн хэл ярианы хөгжил, өөрийгөө илэрхийлэх чадвар, итгэлтэй харилцааг бодитоор дэмжиж, богино хугацаанд үр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймгийн 17 дугаар цэцэрлэгийн хэрэгжүүлж сайн туршлагатай танилцав
Дорнод аймгийн 17 дугаар цэцэрлэгийн хэрэгжүүлж сайн туршлагатай танилцав. Зураг: МҮОНРТ

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллах үеэрээ тус аймгийн 17 дугаар цэцэрлэгийн хэрэгжүүлж буй сайн туршлагатай танилцав. Цэцэрлэгт хэрэгжиж буй “Илтгэгч хүүхэд” хөтөлбөр нь хүүхдийн хэл ярианы хөгжил, өөрийгөө илэрхийлэх чадвар, итгэлтэй харилцааг бодитоор дэмжиж, богино хугацаанд үр дүнгээ өгч буй нь онцгой байлаа.

Мөн цэцэрлэгийн зөвлөл, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл хамтран тухайн жилийн нийт төсвийг хэлэлцэж, захиран зарцуулах шийдвэрийг хамтад нь гаргадаг тогтолцоо нь ил тод, оролцоотой байгууллагын засаглалын сайн жишээ болж байгааг дэд сайд онцлов. Тэр бээр “Энэхүү туршлага нь хүүхэд төвтэй бодлого, эцэг эхийн бодит оролцоо, мэргэжлийн багшийн арга зүй гурвын уялдаа ямар чухал болохыг харуулсан сайн үлгэрлэл” гэдгийг тэмдэглэлээ.

Түүнчлэн Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймгийн Ерөнхий боловсролын Хан-Уул сургуулийн өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцав. Тус сургуулийн бага ангийн барилгын ашиглалтын хугацаа хэтэрч, хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангах боломжгүй болсон нь бодит эрсдэл үүсгээд байгааг онцлон дурдлаа.

Иймд 2026 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих төсөлд Хан-Уул сургуулийн барилгыг шинээр барих нь нэн шаардлагатай болохыг дэд сайд онцолж, холбогдох шийдэл, төлөвлөлтийг яаралтай боловсруулах чиглэлийг өглөө.

Хуваалцах