“Дорноговь түншлэл 2015” үзэсгэлэн худалдаа боллоо
Дорноговь аймагт зохион байгуулагдсан “Шилмэл мал 2015” үзэсгэлэнд байгаль цаг уурын хүнд нөхцөлд дасан зохицох чадвар сайтай, ашиг шим өндөртэй малын худалдаа болсон байна.
Мэдээллийн алба

Дорноговь аймагт зохион байгуулагдсан “Шилмэл мал 2015” үзэсгэлэнд байгаль цаг уурын хүнд нөхцөлд дасан зохицох чадвар сайтай, ашиг шим өндөртэй малын худалдаа болсон байна. Мөн шилмэл малын ашиг тусыг сурталчлах зорилгоор тэмцээн уралдаан зохион байгууллаа. Уралдаанд гойд ашиг шим ихтэй хуц, ухна, азарга гүү гээд 8 төрлийн мал шалгаруулжээ. Ингэснээр аймгийн малчид малаа борлуулж, ашиг шим ихтэй малаар солилцоо хийж, харилцан туршлага судалсан байна.
Дорноговь аймагт 11 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Шилмэл мал” үзэсгэлэн худалдаанд энэ жил 13 сумын 120 гаруй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцсон ажээ.


















