Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дотоодын эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах 4-5 үйлдвэр байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимын гишүүдийнхээ хамт Засгийн газрын 100 хоногийн хүрээнд хийсэн ажлаа сэтгүүлчдэд тайлагналаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дотоодын эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах 4-5 үйлдвэр байгуулна
Дотоодын эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах 4-5 үйлдвэр байгуулна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимын гишүүдийнхээ хамт Засгийн газрын 100 хоногийн хүрээнд хийсэн ажлаа сэтгүүлчдэд тайлагналаа. Эрчим хүчний салбарт л гэхэд багагүй бүтээн байгуулалт өрнөсөн. Тухайлбал, нийслэлийн зургаан дүүргийн 1562 өрх айлыг цахилгаан эрчим хүчинд холбосон нь яригдаад олон жил болсон асуудлыг нэг сарын хугацаанд шийдэж, алслагдсан гэр хорооллын өрхүүд цахилгаатай амьдрах боломж бүрдсэнийг онцолж байна.

Мөн эрчим хүч үйлдвэрлэх асуудалд “Шивээ энержи” төсөл хэрэгжиж байгааг мэдээлсэн юм. Монгол Улсын эрчим хүчний салбарт эхний ээлжинд дотоодын эрчим хүчнийхээ хэрэглээг бүрэн хангах бодлогын хүрээнд 4-5 үйлдвэр байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа гэлээ. Харин цаашид хэрэгцээнээсээ илүү гаргаж эрчим хүч экспортлох ёстой гэсэн чиг барьж ажиллана гэдгээ тодотгосон. Мөн нүүрсийг өөр зориулалтаар ашиглах саналыг Японы талд тавьсан нь Олон улсад эрэлттэй хуванцар үйлдвэрлэх бололцоо нээгдэнэ гэсэн хүлээлт байгааг онцоллоо.

Хуваалцах