Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Драмын театр морин жилийн анхны тоглолтоо хийнэ

Улсын драмын эрдмийн театр морин жилийн хамгийн анхны тоглолтоо алдарт зохиолч Н.Себастьяны бүтээлээс сэдэвлэсэн Н.Наранбаатарын найруулсан “Нэргүй од” уянгын жүжгээр эхэлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Драмын театр морин жилийн анхны тоглолтоо хийнэ
Драмын театр морин жилийн анхны тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

Улсын драмын эрдмийн театр морин жилийн хамгийн анхны тоглолтоо алдарт зохиолч Н.Себастьяны бүтээлээс сэдэвлэсэн Н.Наранбаатарын найруулсан “Нэргүй од” уянгын жүжгээр эхэлж байна. “Нэргүй од” жүжиг шинийн найман буюу II сарын 7-ноос эхлэн гурван өдөр тоглогдоно. Мөн тус театрын хамт олон гэгээн хайрын буюу Валентиний баярын өдөрт зориулан Английн алдарт зохиолч Рей Кунигийн “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгээ, хүүхэд багачууддаа зориулан Ч.Түвшингийн найруулсан “Норовын намтар” хүүхдийн жүжгийг хоёрдугаар сарын 16-ны 12.00, 14:00 цагаас, хоёрдугаар сарын 20-23-ны өдрүүдэд М.Сервантесийн “Кихот ноён” зэрэг үндэсний болон дэлхийн сор болсон бүтээлүүдийнхээ дээжсээр үзэгч түмнийхээ оюуныг мялаана.

Хуваалцах