Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

Дугаарын хязгаарлалтыг хэвээр үргэлжлүүлэхээр болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
Дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Дугаарын хязгаарлалтыг хэвээр үргэлжлүүлэхээр болжээ. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор автомашины дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэх асуудлаар НЗДТГ иргэдээс санал асуулга авсан. Судалгаанд 20-60 насны санамсаргүй сонгогдсон эрэгтэй 123460, эмэгтэй 789934 хэрэглэгч хамрагдсан байна. “Та автомашины улсын дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна уу” гэсэн асуултад нийт 46957 иргэн хариу илгээснээс 70.7 хувь нь “тийм” гэсэн хариулт өгчээ.

Түүнчлэн нийслэлийн Лавлагаа, мэдээллийн төвийн 1200 тусгай дугаарт 1821 хүн холбогдож, саналаа хэлснээс 54.4 хувь нь дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Ингээд интернэт болон мессеж, иргэдийн утсаар холбогдож өгсөн мэдээллийн үндсэн дээр дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаар өнөөдөр НЗДТГ-аас мэдээллээ.

Түлхүүр үг:Дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
Хуваалцах