Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дугаарын хязгаарлалтын талаар дахин санал асуулга явуулна

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж авто машины улсын дугаараар замын хөдөлгөөнд хязгаартайгаар оролцуулах асуудлыг цуцлах талаар явуулсан санал асуулгын дүнг хэлэлцлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дугаарын хязгаарлалтын талаар дахин санал асуулга явуулна
Дугаарын хязгаарлалтын талаар дахин санал асуулга явуулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж авто машины улсын дугаараар замын хөдөлгөөнд хязгаартайгаар оролцуулах асуудлыг цуцлах талаар явуулсан санал асуулгын дүнг хэлэлцлээ. “Хүйтний улиралтай холбогдуулан дугаарын хязгаарлалтгүй болохыг Та дэмжиж байна уу?” гэсэн санал асуулгыг Мобикомын хэрэглэгчдийн дунд болон цахим хуудсуудаар явуулсан бөгөөд цахим хуудсаар 31 мянга 280 иргэн оролцож, 72.3 хувь нь дугаарын хязгаарлалтыг зогсоохыг дэмжсэн бол харин Мобикомын 103 мянган 997 хэрэглэгчээс мессежээр санал авахад 50.3 хувь нь “Цуцлах шаардлагагүй” гэсэн хариултыг өгсөн байна. Интернэт болон мессеж санал асуулгын дүн ийнхүү зөрсөн учир Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаас автомашины дугаарын хязгаарлалтыг цуцлах тухай асуудлаар иргэдээс дахин санал хураах шийдвэр гаргасан байна. Ирэх Лхагва гараг буюу энэ сарын 27-ны өдөр өглөө 07:00 цагаас оройны 22:00 цаг хүртэл мобикомын 200 мянган хэрэглэгчээс дахин санал хурааж гарсан дүнг хэлэлцсэнээр уг асуудлыг шийдвэрлэхээр болжээ.

Хуваалцах