Дугуйн ААШТ-д өнөөдөр Монголын хоёр тамирчин хурд сорино
Душанбе хотноо өнөөдөр ганцаарчилсан цуваа гараатай 24км-ийн уралдаанаар дугуйн спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2 дахь өдрөө үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Дугуйн спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тажикстаны нийслэл Душанбе хотноо үргэлжилж байна. Өчигдөр багийн цуваа гараатай 24 км-ийн уралдаанд ОУХМ С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал нар багаараа мөнгөн медаль хүртсэн билээ.
Тэгвэл Душанбе хотноо өнөөдөр ганцаарчилсан цуваа гараатай 24км-ийн уралдаанаар дугуйн спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2 дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 15:03 цагт Монголын залуучуудын ангиллын /Men Junior/ тамирчин А.Даваажаргал нийт 8 улсын тамирчидтай хоорондоо 1 минутын зайтай гарч өрсөлдөх бол Улаанбаатарын цагаар 18:08 цагт Under-23 ангиллын тамирчин Б.Амартүвшин гараандаа гарна. Түүний насны ангилалд нийт 12 улсын тамирчин уралдах юм.


















