Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дугуйн Азийн АШТ-ээс Монголын баг мөнгөн медаль хүртлээ

Монголын тамирчид 1991 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэнээс хойш тивийн тэмцээнээс багийн төрөлд мөнгөн медаль аваагүй байсан юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дугуйн Азийн АШТ-ээс Монголын баг мөнгөн медаль хүртлээ
Дугуйн Азийн АШТ-ээс Монголын баг мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Дугуйн спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тажикстаны нийслэл Душанбе хотноо өнөөдөр багийн цуваа гараатай 24 км-ийн уралдаанаар эхэллээ. Тус тэмцээнд долоон баг оролцсон бөгөөд Ирак, Энэтхэг, Индонез, Иран, Узбекистан, Монгол, Казахстан гэсэн дарааллаар, хоорондоо 3, 3 минутын зайтай гарч уралдсан.

Үүнээс Монгол Улсаас Монголын дугуйн холбооны дэргэдэх шигшээ багийг төлөөлж ОУХМ С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал нар уралдсан юм.

Ийн уг уралдаанаас Монголын дугуйчид мөнгөн медаль хүртэж, Казахстаны баг түрүүлжээ.

Ташрамд дуулгахад, Монголын тамирчид 1991 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэнээс хойш тивийн тэмцээнээс багийн төрөлд мөнгөн медаль аваагүй байсан юм.

Хуваалцах