Дугуйн ДАШТ энэ сарын 8-12-ны хооронд болно
Энэ удаагийн тэмцээн нь цагтай, уулын дугуй болон BMX чөлөөт үзүүлбэр гэсэн ангиллаар явагдах аж.
Мэдээллийн алба

Дугуйн ДАШТ энэ сарын 8-12-ны хооронд БНХАУ-ын Сичуан мужийн Чөндү хотноо болно.
Энэ удаагийн тэмцээн нь цагтай, уулын дугуй болон BMX чөлөөт үзүүлбэр гэсэн ангиллаар явагдах аж.
Тодруулбал 10-12-ны хооронд BMX дугуйн чөлөөт үзүүлбэрээр аваргууд тодрох бол уулын дугуйн төрлөөр тэмцээний хаалт болох гэнэ.
Зохион байгуулагчдын ярьж буйгаар, уг уралдааныг зохион байгуулахын тулд орчны газар нутгийг засахдаа ойролцоох тариалангийн болон ногооны талбайг сүйтгэхгүй, анхны байдлыг сайжруулж ажиллах юм байна.


















