Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дулааны 3-р цахилгаан станц Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 30 гаруй хувийг хангаж байна

ОХУ-ын Ерөнхийлөгчийн манай улсад хийсэн айлчлалын үеэр өчигдөр Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай, Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж үзэглэлээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дулааны 3-р цахилгаан станц Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 30 гаруй хувийг хангаж байна
Дулааны 3-р цахилгаан станц Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 30 гаруй хувийг хангаж байна. Зураг: МҮОНРТ

Дулааны 3-р цахилгаан станц Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 30 гаруй хувийг хангаж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн манай улсад хийсэн айлчлалын үеэр өчигдөр Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай, Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж үзэглэлээ.

Мөн Байгаль нуур Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай, Улаанбаатар хотын дулааны 3-р цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах тухай, Тарваган тахал өвчний тархвар судлалын чиглэлээр хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын болон яамд хоорондын хэлэлцээр байгуулсан юм.

Тухайлбал, дулааны 3-р цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрт тус станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын блок станцыг буулгаж суурин дээр нь 250 МВт-ын блок станц шинээр барих зураг төсөл боловсруулж, инженерийн судалгаа хийхээр тусгажээ.

Ингэснээр талууд төслийн нийт өртөг, барилга угсралтын хугацааг нарийвчлан тодорхойлж, төсөл хэрэгжүүлэх дараагийн шатны гэрээ байгуулах нөхцөл бүрдэх юм.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ингэж ярилаа.

Mongolian National Radio · Дулааны III цахилгаан станц Улаанбаатарын дулаан хангамжийн хэрэглээний 30 гаруй хувийг хангаж байна

Хуваалцах