Дулааны эрчим хүчээр хангах, худалдан авах гэрээ хийхэд анхаарах зүйлс
УБДС ТӨХК төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон иргэд аж, ахуйн нэгжүүдтэй 2015 оны наймдугаар сарын 10 ны өдрөөс эхлэн гэрээ байгуулж эхэллээ.
Мэдээллийн алба

УБДС ТӨХК төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон иргэд аж, ахуйн нэгжүүдтэй 2015 оны наймдугаар сарын 10- ны өдрөөс эхлэн гэрээ байгуулж эхэллээ. Та бүхэн дараах материалыг бүрдүүлэн гэрээгээ сунгах эсвэл шинээр байгуулах юм.
ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ ХИЙХЭД АНХААРАХ ЗҮЙЛСГэрээг 1 жилийн хугацаатай байгуулж байгаа хэрэглэгчидтэй Компанийг төлөөлөн гэрээг байгуулж байгаа инженерүүд дараах баримтыг бүрдүүлсэн байхад анхаарна уу!Аж ахуйн нэгж, компаниудын бүрдүүлэх материал:1. Аж ахуйн нэгж, компаниуд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүргэлийн гэрчилгээ”-ний хуулбар2. Гэрээ хийж байгаа газрын тодорхой хаягийг гэрээний дэвтэр дээр заавал бичиж, тамга, тэмдэг даруулсан байх ба тамганы бүх үсэг тод дарагдсан байх ёстой.3. Гэрээг баталгаажуулж байгаа компанийн захирлын гарын үсгийн нэрийн тайлал, овог нэрийг бүтнээр нь бичих./мөн иргэний үнэмлэхний хуулбарыг заавал катологт хавсаргасан байх/4. Гэрээ хийх тухай албан бичгэн дээр аж ахуйн гэрээ хийж байгаа хэрэглэгчийн төлөөлөгчид компанийн захирал нь албан бичгээр гэрээ хийх итгэмжилэл олгосон байх.5. Гэрээг хийж байсан хэрэглэгч худалдаж, зарсан бол шинээр худалдаж авсан хэрэглэгчийн нэрээр цаашид гэрээг өөрчилөн бичих, мөн программ дээр нэрийг өөрчилсэн байх. /бүх баримтыг шинээр бүрдүүлэх/Иргэдийн бүрдүүлэх материал:1. Гэрээ хийж байгаа уг объектын хууль ёсны эзэмшигчийн иргэний үнэмлэхний хуулбар /ар, өвөргүй/2. Гэрээ байгуулж байгаа иргэний оршин сууж байгаа хорооны засаг даргын тодорхойлолт3. Тухайн объектын эзлэхүүн, талбайг нь гэрээ хийж байгаа хэрэглэгчид заавал танилцуулж, хүлээн зөвшөөрүүлсэн байх.4. Гэрээ хийх хүсэлтийг иргэд өөрийн гараар бичсэн байна. Уг хүсэлтэнд халаалт авах объектын байршил, албан ёсны хаяг, эзлэхүүн талбай, хэмжээ, халаалт авах хугацааг тодорхой бичиж, хэрвээ гэрээнд заасан хугацаанаас нь өмнө халаалтаа зогсоох бол 14 хоногийн өмнө ЭХ-ний хуулийн дагуу энэ тухай хангагчид албан ёсоор мэдэгдэнэ гэсэн заалтын дагуу он,сар, өдөр, гарын үсгийн тайлалтайгаар заавал бичүүлсэн байх.5. Хэрвээ гэрээг хийсэн хүн нь гадаадын иргэн буюу эсвэл уг халаалт авч байгаа газрын хууль ёсны эзэмшигч нь гадаадын харъяат бол гадаад паспортыг заавал нотриатаар баталгаажуулж, Монгол улсад удаан хугацаагаар амьдарч ажиллах зөвшөөрөлтэй эсэх тухай албан бичгийг Гадаадын харъяатыг бүртгэх албанаас авчруулж байж гэрээг хийх шаардлагатай. 6. Хууль ёсны өмчийн эзнээс түрээслэгч буюу гэрээ хийж байгаа иргэнд албан ёсны “Итгэмжлэл” олгогдсон байх. Итгэмжлэл нь нотариатаар баталгаажсан байх ...


















