“Дундговь 2025" II элсний наадам нээлтээ хийлээ
Монголын соёл, өв уламжлал, үндэсний спорт, элсний спортыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дундговь 2025” II элсний наадам өнөөдөр нээлтээ хийлээ.
Мэдээллийн алба

Монголын соёл, өв уламжлал, үндэсний спорт, элсний спортыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дундговь 2025” II элсний наадам өнөөдөр нээлтээ хийлээ.
Монголын Үндэсний Олимпын хорооноос санаачлан зохион байгуулж буй тус наадам нь элсний волейбол, элсний бөхийн барилдаан, эйр бадминтон, үндэсний шагайн харваа, тэмээн уралдаан зэрэг спортын төрлүүдээр зохион байгуулагдах юм.
"Дундговь 2025" элсний наадмын нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дундговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Дундговь аймгийн "Стокгольм" Олимпын зөвлөлийн дарга, МҮОХ-ны гишүүн Р.Мөнхтогтох, БТСГ-ын дарга Б. Өлзийбаяр нарын албаны бусад хүмүүс оролцлоо гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.



















