Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дундговь аймагт их хэмжээний цас оржээ

Тодруулбал, тус аймгийн Гурвансайхан, Өлзийт, Дэрэн сумдаар 17.4-19 мм, Дэлгэрхангай, Мандалговь, Эрдэнэдалай, Говь-угтаал сумдаар 10.0-14.0 мм, бусад сумдаар 4.4-9.0 мм хур тунадас орсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дундговь аймагт их хэмжээний цас оржээ
Дундговь аймагт их хэмжээний цас оржээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 6-7-нд шилжих шөнө Дундговь аймагт их хэмжээний цас оржээ. Тодруулбал, тус аймгийн Гурвансайхан, Өлзийт, Дэрэн сумдаар 17.4-19 мм, Дэлгэрхангай, Мандалговь, Эрдэнэдалай, Говь-угтаал сумдаар 10.0-14.0 мм, бусад сумдаар 4.4-9.0 мм хур тунадас орсон байна.

Цасны зузааны хувьд Дэрэн, Эрдэнэдалай, Баянжаргалан сумдаар 14-15 см, Луус, Цагаандэлгэр, Сайнцагаан сумдаар 8-10 см, бусад сумдаар 0-2 см цасан бүрхүүл тогтжээ. Шөнөдөө Өндөршил, Баянжаргалан сумдаар 12-14 м/с, бусад сумдаар бусад хугацаанд 4-9 м/с салхитай байсан талаар Дундговь аймгийн УЦУОШАлбанаас мэдээллээ.

Хуваалцах