Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дундговь, Өмнөговь аймгийн 10 сумын тэмээчин “Тэмээний өв соёл” баярт оролцож, өв соёлоо сурталчиллаа

Үүнд Өмнөговь аймгийн долоо, Дундговь аймгийн гурван сумын тэмээчин оролцож, тэмээн сүргийнхээ сүр хүч, чадал, ашиг шим, гоёмсог эдлэл, хэрэглэлээрээ өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дундговь, Өмнөговь аймгийн 10 сумын тэмээчин “Тэмээний өв соёл” баярт оролцож, өв соёлоо сурталчиллаа
Дундговь, Өмнөговь аймгийн 10 сумын тэмээчин “Тэмээний өв соёл” баярт оролцож, өв соёлоо сурталчиллаа. Зураг: МҮОНРТ

Дундговь, Өмнөговь аймгийн 10 сумын тэмээчин Дундговь аймгийн Хулд суманд зохион байгуулсан “Тэмээний өв соёл” баярт оролцож, өв соёлоо сурталчиллаа.

Үүнд Өмнөговь аймгийн долоо, Дундговь аймгийн гурван сумын тэмээчин оролцож, тэмээн сүргийнхээ сүр хүч, чадал, ашиг шим, гоёмсог эдлэл, хэрэглэлээрээ өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулсан юм.

Энэхүү үйл ажиллагаа нь тэмээний өв соёлоо таниулах замаар Дундговь аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг татах, цаашлаад тэмээ маллахын ач тус, давуу талыг таниулж, тэмээн сүргийг өсгөн үржүүлэх зорилго агуулдаг.

Дундговь аймаг тэмээний тоогоороо улсдаа гуравт жагсдаг бол Хулд сум аймагтаа мөн гуравт ордог. Түүнчлэн тус сум “Олдохын хүрэн бор” үүлдрийн тэмээгээрээ алдартай.

Тус наадмын үеэр тором, тайлаг, буухиа уралдаан болсноос гадна сайхан буур, сайхан ингэ, ганган хос, сүүтэй ингэ шалгаруулж, сүү, ноосон бүтээгдэхүүнээр байр эзлүүлж, буйл зорох, бурантаг томох тэмцээн болов.

Хуваалцах