Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дундговьд “Хүүхдийн түлэгдэлт-эцэг эхийн хариуцлагаас” аян эхэллээ

Тус аймагт түлэгдэлтээс шалтгаалан бага насны хүүхэд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй ч буцалж байгаа цай, хоол, буцалгаад тавьсан цагаа, халуун тосонд түлэгдсэн тохиолдлууд гардаг байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дундговьд “Хүүхдийн түлэгдэлт-эцэг эхийн хариуцлагаас” аян эхэллээ
Дундговьд “Хүүхдийн түлэгдэлт-эцэг эхийн хариуцлагаас” аян эхэллээ. Зураг: МҮОНРТ

Дундговь аймагт “Хүүхдийн түлэгдэлт-эцэг эхийн хариуцлагаас” аян эхэллээ. Энэхүү аяны хугацаанд аймгийн эрүүл мэндийн газрын ажилтанууд айл өрхүүдээр орж, бага насны хүүхдийг түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааг эцэг, эх, асран хамгаалагчдад хийж, гарын авлага түгээх, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тусгай бэлтгэсэн зөвлөмжийг түгээх зэргээр ажиллах юм байна.

Тус аймагт түлэгдэлтээс шалтгаалан бага насны хүүхэд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй ч буцалж байгаа цай, хоол, буцалгаад тавьсан цагаа, халуун тосонд түлэгдсэн тохиолдлууд гардаг байна. Энэ бүхэн эцэг эх, асран хамгаалагчийн сэрэмж анхаарал дутагдсанаас үүдэлтэй юм.

Хуваалцах