Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дундговийн ЗДТГ-аас төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх аяныг явуулж байна

Дундговь аймгийн ЗДТГ-аас төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор “Төрийн үйлчилгээг иргэдэд” аяныг санаачлан тус аймгийн Гурвансайхан сумаас эхлүүллээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дундговийн ЗДТГ-аас төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх аяныг явуулж байна
Дундговийн ЗДТГ-аас төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх аяныг явуулж байна. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн ЗДТГ-аас төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор “Төрийн үйлчилгээг иргэдэд” аяныг санаачлан тус аймгийн Гурвансайхан сумаас эхлүүллээ.

Дээрх аймгийн хувьд дэд бүтэц муутай гэгддэг хэдий ч сүүлийн жилүүдэд дэд бүтцийг сайжруулах талаар удирдлагууд анхаарч ажилласаар ирсэн. Үүнийг сэргээх гол зангилаа нь таван хошуу мал юм. Үүнийг дагаад иргэдийн дийлэнхи нь хөдөө амьдардаг учраас төрийн үйлчилгээг тэр болгон хүртээмжтэй авч чаддаггүй байсныг анхаарч малчны хотонд төрийн үйлчилгээг хүргэхээр аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнээр ахлуулсан баг ажиллаж эхэлжээ.

Мөн алслагдсан сумдын иргэд зарим гол үйлчилгээнүүдийг аймгийн төвөөсөө авахаар зорин очдог зэргийг харгалзан аймгийн 15 сумаар тойрч 10 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхээр зорин ажиллаж байна.

Хуваалцах