Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дөргөн нуурын эрэг дээр "Жангар фестиваль-2023" болно

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар тус аймгийн Хөхморьт сумын үзэсгэлэнт Дөргөн нуурын эрэг дээрх Их монгол элсэн дээр "Жангар фестиваль-2023" арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дөргөн нуурын эрэг дээр "Жангар фестиваль-2023" болно
Дөргөн нуурын эрэг дээр "Жангар фестиваль-2023" болно. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар тус аймгийн Хөхморьт сумын үзэсгэлэнт Дөргөн нуурын эрэг дээрх Их монгол элсэн дээр "Жангар фестиваль-2023" арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Монгол туургатан залууст зориулсан энэхүү фестивальд 21 аймаг, хотын залуус, Өвөрмонгол, Шинжаан, Ганьсу, Хөхнуур, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Якут зэрэг газраас залуус хүрэлцэн ирж оролцох юм байна.

Энэхүү энтертайнмент фестивальд олны танил хамтлаг дуучид, комедиан, Ди Жи нар оролцохоос гадна будган байлдаан, бикини & фейшн шоу, усан парк, элсний кино театр, элсний волейбол, бэсрэг наадам, галын наадам зэрэг арга хэмжээ, тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ. 2023 оны наймдугаар сарын 5, 6, 7-нд болох энэхүү энтертайнмент фестивальд 18-аас дээш насныхан оролцох боломжтой юм байна.

Хуваалцах