Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дөрөвдүгээр сард болох барилдааны хуваарь гарчээ

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах барилдааны хуваариа гаргажээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дөрөвдүгээр сард болох барилдааны хуваарь гарчээ
Дөрөвдүгээр сард болох барилдааны хуваарь гарчээ. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах барилдааны хуваариа гаргажээ.

Үүнийг уншигч танаа сонирхуулья.

4-р сарын 14-нд 12:00 цагаас: Нийтийн монгол, шандастан болон өсвөр бөхийн хаврын улирлын барилдаан

4-р сарын 15-нд 14:00 цагаас: "Сонгинохайрханы хишиг" Улс аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан

4-р сарын 21-нд 14:00 цагаас: Улсын начин Ө.Сумъяагийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан

4-р сарын 22-нд 14:00 цагаас: Хөвсгөл аймгаас төрөн гарсан аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан

4-р сарын 28-нд: Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан

4-р сарын 29-нд: Монгол улсын гарьд цолны хүндэтгэлд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

Хуваалцах