Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дөрвөн сая төгрөгийн шагналтай талбайн теннисний тэмцээн болно

Баянгол дүүрэгт байрлах “Хавай” спорт цогцолборын нэрэмжит талбайн теннисний анхдугаар тэмцээний бүртгэл өнөөдөр өндөрлөнө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дөрвөн сая төгрөгийн шагналтай талбайн теннисний тэмцээн болно
Дөрвөн сая төгрөгийн шагналтай талбайн теннисний тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүрэгт байрлах “Хавай” спорт цогцолборын нэрэмжит талбайн теннисний анхдугаар тэмцээний бүртгэл өнөөдөр өндөрлөнө. Тэмцээн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 5-6-нд болох бөгөөд өсвөр үе болон насанд хүрэгчдийн ангиллаар явагдана. Тодруулбал, өсвөр үе 10-12, 13-15, насанд хүрэгчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон хос, холимог хосын төрлөөр өрсөлдөнө. Дөрвөн сая төгрөгийн шагналын сантай энэхүү тэмцээний бүртгэлийг jiyongkim32@gmail.com хаягаар хүлээн авч байна.

Хуваалцах