Дөрвөн төслийг 28.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ
Нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүрэгт Нийтийн биеийн тамирын дугуй, гүйлтийн зам талбай, Сүхбаатар дүүрэгт Халамжийн орон сууцны барилга, Хан-Уул дүүрэгт 240 ортой цэцэрлэгийн барилга, Баянгол дүүрэгт 20 дугаар сургуулийн давхрын өргөтгөл зэргийг барихаар төлөвлөж санхүүгээ төсөвлөжээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай захирамж гаргажээ.
Захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр он дамжин хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг гаргаж батласан байна. Жагсаалтаар нийт дөрвөн төслийг санхүүжүүлэх 28.2 тэрбум төгрөгийн 2014 онд санхүүжүүлэх 11.2 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөс гаргаж, уг төслүүдийн ажлыг дуусгахаар болжээ.
Тодруулбал, Нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүрэгт Нийтийн биеийн тамирын дугуй, Гүйлтийн зам талбай, Сүхбаатар дүүрэгт Халамжийн орон сууцны барилга, Хан-Уул дүүрэгт 240 ортой цэцэрлэгийн барилга, Баянгол дүүрэгт 20 дугаар сургуулийн давхрын өргөтгөл зэргийг барихаар төлөвлөж санхүүгээ төсөвлөжээ.


















