Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч байна

Засгийн газраас 2023-2028 оныг "Монголд зочлох жил" болгон зарлаж, улирлын хамаарлыг бууруулах, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч байна
Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч байна. Зураг: МҮОНРТ

Засгийн газраас 2023-2028 оныг "Монголд зочлох жил" болгон зарлаж, улирлын хамаарлыг бууруулах, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Энэ хүрээнд “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д анх удаа зохион байгуулж байгаа юм.

Энэ фестивал соёлын биет бус өвийн төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх замаар үндэсний брэнд, өвлийн эвэнт бий болгох, гадаад улсаас зочлон ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин ингэж ярилаа.

Mongolian National Radio · Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч байна

“Монгол” нүүдэлчин өвлийн фестивал энэ сарын 22 хүртэл үргэлжилнэ.

Өртөөчилсөн хэлбэрээр хийж байгаа фестивалийн үеэр иргэд олон нийт мөсөн сурын болон мөсөн шагайн харваа, морь, нохой чарга зэрэг өвлийн спортод оролцох, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн, уламжлалт идээ ундааны амталгаат үзэсгэлэн худалдаагаар саатах боломжтой юм.

Хуваалцах