Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Душанбегийн дэвжээнд Гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 17 жүдоч барилдана

Тэмцээнд 65 орны 390 (эрэгтэй 204, эмэгтэй 186) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 17 (эрэгтэй найм, эмэгтэй ес) жүдоч зодоглох юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Душанбегийн дэвжээнд Гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 17 жүдоч барилдана
Душанбегийн дэвжээнд Гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 17 жүдоч барилдана. Зураг: МҮОНРТ

Тажикистаны Душанбе хотод жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох "Их дуулга" тэмцээн тавдугаар сарын 3-5-нд болно.Тэмцээнд 65 орны 390 (эрэгтэй 204, эмэгтэй 186) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 17 (эрэгтэй найм, эмэгтэй ес) жүдоч зодоглох юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Н.Мэндсайхан, 66 кг-д Ө.Бямбасүрэн, Л.Сумъяа, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Энхтөр, 81 кг-д Г.Болор-Очир, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар хүч үзнэ.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Б.Уранзаяа, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар барилдана гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Хуваалцах