Дуу чимээний бүтээлүүдээр үзэсгэлэн гаргажээ
Түүний ажлууд цаг хугацаа үл үйлчлэх амьдралын хэмнэлийг дуу чимээ, үг, аялгуугаар илэрхийлэхдээ Монголын тухай өвөрмөц мэдрэмж, агуулгыг шингээсэн нь сонирхолтой.
Мэдээллийн алба

Дуу чимээний уран бүтээлч Анна Кудех нь Франц Улсаас Монголд ирж, гурван сарын турш ажиллахдаа бүтээсэн Дуу чимээний бүтээлүүдээрээ өөрийн бие даасан үзэсгэлэнг өнөөдөр нээнэ.
Түүний ажлууд цаг хугацаа үл үйлчлэх амьдралын хэмнэлийг дуу чимээ, үг, аялгуугаар илэрхийлэхдээ Монголын тухай өвөрмөц мэдрэмж, агуулгыг шингээсэн нь сонирхолтой.
Орчин үеийн урлагийн хүчээ авч байгаа төрөл болох саунд урлаг нь Монголд нилээд шинэ сэдэв хэвээр байна.
Үзэсгэлэн Хүүхдийн урлан бүтээх төвийн замын урд “Урлаг” кафед болно.


















