Дүү нь ахдаа баяр хүргэв
Тодруулбал, дүү нь ахдаа баяр хүргэв. Онолбаатарын Энхбаатар, Онолбаатарын Хулан. Тэд төрсөн ах дүү бөгөөд өнгөрсөн жил Бельгийн Антверпэд болсон ДАШТ, энэ жил Сингапурт тивийн аварга шалгаруулах тэмцээнд хамтдаа эх орноо төлөөлөн оролцсон юм.
Мэдээллийн алба

3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй багийн ялалтаар өндөрлөв. Манай залуус аваргын төлөөх тоглолтод сүүлийн гурван тэмцээний босоо аварга Австралийг 21:18-аар буулгаж авсан юм.
Үүний дараа шагнал гардуулах ёслол болоход энэхүү гэрэл зураг спорт сонирхогчдод маш элгэмсэг харагджээ.
Тодруулбал, дүү нь ахдаа баяр хүргэв. Онолбаатарын Энхбаатар, Онолбаатарын Хулан. Тэд төрсөн ах дүү бөгөөд өнгөрсөн жил Бельгийн Антверпэд болсон ДАШТ, энэ жил Сингапурт тивийн аварга шалгаруулах тэмцээнд хамтдаа эх орноо төлөөлөн оролцсон юм.

О.Энхбаатар МУИС-д элссэн жилээ найзыгаа дагаж сагсан бөмбөгийн шигшээ багийн шалгаруулалтад орж, тэнцсэн гэдэг. Удалгүй “Sprite” лигийн MVP болжээ. Тэр мөчөөс хойш О.Хулан ч энэ спортоор хичээллэж, мөн л МУИС-д оронгуутаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэсэн байна.


















