Дуучин Б.Сарантуяа сумын наадамд хүндэт зочноор уригджээ
Харин дуучин маань энэ жилийн дээлтэй монголд оролцож чадахгүй ч, анх удаа өвөөгийнхөө нутагт Монгол костюмс компаниар захиалж оёулсан үзмэн ягаан өнгөтэй шар торгон өмдтэй даашинзаар сумын наадамд гоёх гэнэ.
Мэдээллийн алба

Зууны манлай дуучин, поп хатагтай, УГЖ Б.Сарантуяа өмнөх жилүүдэд наадмын нээлтэд тасралтгүй дуулж ирсэн бол энэ жил өнжих гэнэ.
Учир нь тэрээр Төв аймгийн Баянжаргалан сумын 90 жилийн ойн хүндэт зочноор уригдсан гэнэ. Баянжаргалан сум бол түүний өвөөгийн нутаг аж. Тиймээс дуучин Б.Сарантуяа сумын наадмын хүндэт зочин байгаад зогсохгүй, сумын наадамд өөрийн уран бүтээлээрээ ая дуугаа өргөнө гэхээсээ илүүтэй их баяртай байгаа гэдгээ нуусангүй.
Харин дуучин маань энэ жилийн дээлтэй монголд оролцож чадахгүй ч, анх удаа өвөөгийнхөө нутагт Монгол костюмс компаниар захиалж оёулсан үзмэн ягаан өнгөтэй шар торгон өмдтэй даашинзаар сумын наадамд гоёх гэнэ. Түүний гоёлын болон тоглолтын дээл хувцасыг Монгол костюмс компани урладаг ажээ. Тиймээс энэ удаагийн сумын наадмын гоёлыг хэт үнэтэй хийлгээгүй ч, бас чиг хямд гоёлын даашинз биш шүү гэв.


















