Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дуучин Д.Пэрэнлэйлхагва уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Тэрбээр Завхан аймгийн Алдархаан сумын уугуул бөгөөд саяхан “Дөрвөн улирлын өнгө” хэмээх нутгийнхаа нэгэн сайхан дууг шинэчлэн дуулсан нь сонсогч олны талархлыг хүлээгээд байгаа юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дуучин Д.Пэрэнлэйлхагва уран бүтээлийн тоглолтоо хийнэ
Дуучин Д.Пэрэнлэйлхагва уран бүтээлийн тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

Дуучин Доржсүрэнгийн Пэрэнлэйлхагва бие даасан анхны уран бүтээлийн энэ сарын 21-нд “UB палас”-ын концертын их танхимд “Хайрын намар” нэртэйгээр хийх гэж байна.

Түүнийг сонсогч фэнүүд нь “Ухаангүй дурлалд нүгэл байхгүй”, “Хоёрдож ирсэн хайр”, “Охин үр”, “Бидний дурлал”, “Хулан хонгор” зэрэг олон дуугаар нь сайн мэддэг билээ.

Тэрбээр Завхан аймгийн Алдархаан сумын уугуул бөгөөд саяхан “Дөрвөн улирлын өнгө” хэмээх нутгийнхаа нэгэн сайхан дууг шинэчлэн дуулсан нь сонсогч олны талархлыг хүлээгээд байгаа юм.

Нутгийн гавьяат С.Батсүхтэй уран бүтээл болон нутаг усаараа ойрхон холбоотой байдаг бөгөөд гавьяат уран бүтээлийнх нь шүүмжлэгч, үнэтэй зөвлөгч болдог гэнэ шүү.

Хуваалцах