Дуучин Г.Батбаяр хүргэн, охинтойгоо хамтарч тоглолт хийнэ
Хүргэн охин нь ЦДБЭЧ-д ажилладаг бөгөөд Г.Дөлбадрах, Б.Сонгууль гэдэг.
Мэдээллийн алба

Монгол Улсын гавьяат жүжигчин, ЦДБЭЧ-ийн гоцлол дуучин Г.Батбаяр охин, хүргэнтэйгээ хамтарсан тоглолтоо үзэгчиддээ өргөн барих гэж байна.
Хүргэн охин нь ЦДБЭЧ-д ажилладаг бөгөөд Г.Дөлбадрах, Б.Сонгууль гэдэг.
Тэд өмнө нь “Хань минь”, “Хайрын үдэш”, “Хайрандаа жаргая”, “Хайрын дөрвөн улирал”, “Тэмүүлэл”, “Сэтгэлийн шивнээ”, “Зүрхний бяцхан шувуухай”, “Зүүдний энтэй нутаг”, “Миний хоёр шүтээн”, “Уулс халхалсан наран” гэх мэт уран бүтээл хийж байжээ.
Тэдний тасалбар нэлээн эрэлттэй байгааг ч дуулгасан юм.
Дуучин гэр бүлийн тоглолт энэ сарын 29-нд МҮЭСТО-д болно.


















