Дуучин Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа нар аялан тоглолт хийнэ
Тэд шилдэг дуунуудаасаа түүвэрлэн сонсогчиддоо хүргэхээс гадна олон арван гэнэтийн бэлэг задлагдахаар болсныг зохион байгуулагчид хэлж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа нар “Altaa& Sally-21” нэртэй аялан тоглолтоо Монгол орон даяар хийхээр болжээ.
Тов нь ирэх есдүгээр сарын 20-ноос эхлэхээр болсон байна. Гэхдээ баруун хязгаар Увс, Ховд, Баян-Өлгий аймгаас эхлэх аж.
Тэд шилдэг дуунуудаасаа түүвэрлэн сонсогчиддоо хүргэхээс гадна олон арван гэнэтийн бэлэг задлагдахаар болсныг зохион байгуулагчид хэлж байна.
Мэдээллийн ивээн тэтгэгчээр энэ жил 10 жилийнхээ ойтой золгож буй Монголын сайтын холбоо ажиллах гэнэ.


















