Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дуучин О.Энх-Эрдэнэ жингээ хасчээ

Хүчирхэг хоолойтой дуучин О.Энх-Эрдэнэ өдгөө АНУ-д уран бүтээлээ туурвиж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дуучин О.Энх-Эрдэнэ жингээ хасчээ
Дуучин О.Энх-Эрдэнэ жингээ хасчээ. Зураг: МҮОНРТ

Америкийн CBS телевизийн “The world’s best” шоунд “Авьяаслаг Монголчууд-2” шоуны ялагч, дуучин О.Энх-Эрдэнэ оролцож, үндсэн гурван шүүгч болон 49 мэргэжилтнийг алмайруулж, эхний хоёр шатаа амжилттай давсан. Ийн дуучин О.Энх-Эрдэнэ тус шоуны хасагдах шатанд Энэтхэгийн төгөлдөр хуурч хүү Лидиан Надхасварамтай өрсөлдсөн ч харамсалтай нь тус шоуг орхисон билээ.
Хүчирхэг хоолойтой дуучин О.Энх-Эрдэнэ өдгөө АНУ-д уран бүтээлээ туурвиж байна. Тэрбээр өнгөрсөн онд продюсер Андрив Лэйнтэй гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхэлсэн юм. Мөн "She ain't no love song", "Honky tonk сountdown" зэрэг дуунаас бүрдсэн анхны бие даасан цомгоо гаргахаар болсон бөгөөд Wake up with you”, "She ain't no love song" дуугаа дүрсжүүлж, клипээ цацсан юм.

Хуваалцах