Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо хийнэ

Дуучин мэргэжилтэй О.Гансувд нэг хэсэг сайн эзэгтэйн үүргээ биелүүлэн завгүй байсан ч сүүлийн жилүүдэд нийтийн дууны төрөлд шинэ хэв маягийг авч ирсэн уран бүтээлүүдээ сонсогчиддоо өргөн барих гэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо хийнэ
Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо Монгол бөхийн өргөөнд хийх гэж байна. Түүнийг "Аархал" дууг дуулсан Э.Төрмандахын эхнэр гэдгээр нь олон хүн мэднэ. Хосууд анх СУИС-д суралцаж байхдаа танилцан оюутны дотуур байранд хамтын амьдралаа эхлүүлж байсан түүхтэй.

Дуучин мэргэжилтэй О.Гансувд нэг хэсэг сайн эзэгтэйн үүргээ биелүүлэн завгүй байсан ч сүүлийн жилүүдэд нийтийн дууны төрөлд шинэ хэв маягийг авч ирсэн уран бүтээлүүдээ сонсогчиддоо өргөн барих гэж байна.

Тэрбээр "Ганцхан чамайгаа", "Минийлээ хөөрхөн үрс", "Миний ээж хөөрхөн" зэрэг дууг өөрийн болгосон билээ.

Түүний тоглолт энэ сарын 27-нд болно.

Хуваалцах