Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх нар эргэн нэгдэнэ

Хайрын дуэт дуучдын тоглолтонд урилгаар жүжигчин Ууганаа, "Мөнхийн Реп" хамтлагийн дуучин Лхагваа, бүжигчин Бямбаа, Beatbox Бачка, Улаан сарнай хамтлаг, Sing Street хамтлаг зэрэг уран бүтээлчид ая дууны мэндчилгээ мөн хүргэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх нар эргэн нэгдэнэ
Дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх нар эргэн нэгдэнэ. Зураг: МҮОНРТ

“Чиний хайранд”, “Чамайгаа санахаар” зэрэг хайрын сэдэвтэй олон сайхан дуугаараа охид залуусыг уярааж явсан дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх хоёр уран бүтээлийн ажилдаа эргэн нэгдэж хайрын дууны романсаа эгшиглүүлэхээр болжээ.

Тэд удахгүй болох хайрын баяр буюу хоёрдугаар сарын 14-нд Валентиний өдрийг тохиолдуулан үнэнч сонсогч нартаа зориулан "Happy Valentin's Day" нэртэй тоглолт хийхээр хэдийнэ бэлтгэлдээ оржээ. Багагүй хугацаанд нам гүм байж, ажил амьдралаа төвхнүүлсэн дуэт дуучид маань энэ удаад огт өөр өнгө аяс, эрч хүчийг мэдрүүлэхээр зэхэж буй гэнэ.

Хайрын дуэт дуучдын тоглолтонд урилгаар жүжигчин Ууганаа, "Мөнхийн Реп" хамтлагийн дуучин Лхагваа, бүжигчин Бямбаа, Beatbox Бачка, Улаан сарнай хамтлаг, Sing Street хамтлаг зэрэг уран бүтээлчид ая дууны мэндчилгээ мөн хүргэнэ.

Тоглолтонд ирсэн хосууд 2018 онд хуримаа хийвэл хуримын чимэглэл хийлгэх эрх, Урбан брэндийн монгол хувцасны хослол болон олон гэнэтийн бэлэг та бүхнийг хүлээж байгаа. Үүнээс гадна тоглолтын такс бүрт шар айраг болон сарнай цэцэг дагалдана гээд олон олон гэнэтийн бэлэг эзнээ хүлээж байна.

Сонирхуулахад, Ц.Мөнхбат, М.Үүрцайх нар хамтран уран бүтээл туурвиж эхэлснээс хойш 15 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд энэ баяраа угтан хос цомог гаргаж, намар бүрэн хэмжээний томоохон тоглолт хийхээр төлөвлөж байгаа аж.

Хуваалцах